Блог ашиглаж хичээлээ заах юм
бол оюутнууд хэзээ ч, хаана
ч миний блогоор орж хэрэгтэй хичээл дасгал даалгавруудаа авч ашиглах боломжтой
болох юм. Мөн тэд сэтгэгдлээ бичих, санал бодлоо солилцоход нь илүү нээлттэй
байх болно. Техник технолгийн зуунд
хөгжилтэйгөө хөл зэрэгцэн багш би өөрийгөө хөгжүүлж, өөрийн оюутан сурагчдаа ч
мөн хөгжилд уриалах, хөгжүүлэх боломжтой. Блог ашиглах нь багшийн хөдөлмөрийг ч
хөнгөвчлөх цаг зав хэмнэх давуу талтай гэж бодож байна. Багш сургалтаа хаанаас
хэзээ ч явуулж болох бөгөөд оюутан сурагчид ч хэрэгтэй мэдээлэл асуух зүйлсээ
чөлөөтэй ашиглах боломжтой болно.
Онлайн сургалт нь хүмүүс газар
зүйн байрлал, цаг хугацаа, яс үндэс зэргээс хамааралгүйгээр нэг “орон зайд”
цуглах, харилцаа холбоо тогтоох, суралцах, сургах, бие биенийгээ танин мэдэх оломж олгодог “ гэж бодож байна. Миний хувьд өөрийн блогоо
цаашдаа англи хэлний сургалтанд ашиглах зорилгоор нээсэн учраас дараах байдлаар
ашиглха болно үүнд:
·
даалгавар , агуулга боловсруулах,
·
файл оруулах, татаж авах,
·
оюутны группыг удирдах, зохион байгуулах,
·
оюутны дүнг цуглуулах, тайлан гаргах,
·
асуулга, саналхүсэлт авах гэх мэт.
Цаашдаа өөрийн хичээл заах арга
барил чадварыг улам сайжруул хичээлдээ онлайн сургалтыг ашиглаж энэ тараар
мэдлэгээ чадвараа сайжруулахыг хүсэж байна.